МАН-ын удирдлагууд Монгол Улсын Баатар П.Шагдарсүрэнг хүлээн авч уулзлаа

2014/09/05 18:31 847

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга Миеэгомбын Энхболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жамъянгийн Мөнхбат нар өнөөдөр Монгол Улсын баатар цолоор шагнагдсан Халх голын байлдааны ахмад дайчин Пунцагийн Шагдарсүрэнг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. 

Домогт халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 38 –н ахмад дайчдыг төрийн дээд одонгоор  шагнаж урамшуулсан билээ. Тэдний дундаас Тамсагийн зургадугаар морьт двизийн 17 дугаар морьт хороонд Штабын дарга, хороон даргаар ажиллаж байсан ахмад дайчин Пунцагийн Шагдарсүрэнг Монгол Улсын баатар цолоор шагнасан юм.

МАН-ын ахмад гишүүн П.Шагдарсүрэн энэ баяраа хамгийн түрүүн намынхаа нөхөдтэй хуваалцлаа. 

Уулзалтын үеэр П.Шагдарсүрэн гуай 1939 оны тулааны талаар намынхаа дарга нартай хөөрөлдсөн бөгөөд “...Бидний үеийнхэн ч цөөрч дээ. Бараг домог болж. Амьд сэрүүн байгаагаар нь надад энэ өндөр шагналыг авах аз завшаан тохиолоо, энэ шагнал бол ганц надад өгч байгаа шагнал биш Монгол –Зөвлөлтийн домогт дайчдын ялалтын бэлгэ тэмдэг гэж би ойлгож байна.

Үнэндээ зөвлөлтийн нөхөд маань байгаагүй бол манай морьт хороо дангаараа энэ ялалтыг авч чадахгүй байлаа. Ямар азаар Монгол –Зөвлөлтийн цэргийг домогт баатар Г.К.Жуков удирдаж байсан юм бол гэж би заримдаа боддог” хэмээлээ.

Мөн тэрээр дайны дараа Маршал Хорлоогийн Чойбалсангийн дэргэд есөн жил комиссараар, түний дараа  Монгол улсын гадаад харилцааг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж 35 жил тасралтгүй ажилласан тухайгаа ярьж сонирхуулсан юм.

Эх орондоо ялалтын уухай авч ирсэн 50  дайчдыг маршал Х.Чойбалсан  өөрийнхөө дэргэд авч ажиллуулан энх цагт эх орныхоо төлөө зүтгэх боломжийг ч бас өгч байсан гэдэг. 

Энэ тухай Монгол Улсын Баатар П.Шагдарсүрэн  гуай дурсахдаа “Маршал маань биднийг их өндрөөр үнэлж дандаа л дарга  болгож байлаа. Манай Пулмётийн сумангийн дарга н.Жүгдэрнамжил л  гэхэд Эрүүлийг Хамгаалахын сайд хийж байлаа шүү дээ.

Бид ингэж л дайны талбараас эх орон, ард түмнийхээ энхийн манаанд зогсох хүндтэй албанд зүтгэцгээж байлаа. Маршал маань бидэнд ингэж их итгэж, хүндэлж байсан нь бидэнд ямар ч том гавьяа шагналаас илүү байсан юм шүү” хэмээн хуучиллаа.  

Тэрээр 1939 оны 3 сард цэргийн сургуулийг төгсөж, 4 сард нь 21 насандаа

Тэрээр Тамсагийн 6 дугаар морьт дивизийн 17 дугаар морьт хороонд Штабын даргаар алба хааж байжээ.

 томилогдон очиж байсан. 1939 оны 04 дүгээр сараас 08 дугаар сарыг хүртэл өмссөн хувцасаа тайлах завгүй эх орныхоо төлөө тулалдсан хүндтэй ахмад буурал юм. 

П.Шагдарсүрэн “Дайн гэгч бол кинонд гардаг шиг амар зүйл биш юм. Нүд халтирмаар үйл явдлууд өрнөж, хажууд бөмбөг дэлбэрч, би өөрөө ч бөмбөгдөлтөнд өртөж шархтаж байлаа. Суманд өртөх тохиодолд алхам тутам тохиолдож байлаа.

Ард түмнийхээ төлөө гээд дайнд яваад амь үрэгдсэн нөхдөө санахад үнэхээр их харамсаж, нүдний нулимс гарч байдаг. Их аймшигтай зүйл шүү дээ дайн гэдэг. Монгол эх оронд минь дахин хэзээ ч бүү тохиолдог” хэмээн “Монгол туулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн байна.  

П.Шагдарсүрэн нь 1945 оны эх орны дайны үед Москвад германчууд 200 км дөхөж очсон байхад ЗСБНХОУ-д БНМАУ-ын ард түмнээс сэтгэл харамгүй тусалсан тусламжийн бэлэгийн цувааг хүргэх багт багтаж, очиж байжээ.

Nam.mn