М.Энхболд: Баяр наадмын өртөг өндөр байна

2014/07/10 17:23 858

Үндэсний их баяр наадам болох гэж  байна. Энэ удаагийн ярилцлагаар МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд оролцлоо.

-Олон жилийн улсын баяр наадмыг удирдан зохион байгуулсан, комиссын дарга байсан. Тэгэхээр наадмын уухайн түрлэг дөхөөд ирэхээр улсын баяр наадмын бэлтгэл ажлын тухай боддог байх. Энэ жилийн улсын баяр наадам хичнээн их төсөв гаргаж байгаа вэ, ямар онцлогтой болох вэ?

Телевиз үзэгч та бүхний энэ оройн амар амгаланг айлтгая. Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, ардын хувьсгалын 93 жилийн ой болох гэж байгаа энэ цаг мөчид телевизийн ярилцлагад оролцож байгаа учраас Монгол улсын өнцөг булан бүрт байгаа наадамчин олондоо болон бөхчүүд, уяачид хурдан морины унаач хүүхдүүд, харваачиддаа баяр наадмын мэндийг дэвшүүлж энэ жилийн баяр наадмаар өргөн дэлгэр наадахын ерөөлийг дэвшүүлж байна.

Миний хувьд 1999 оноос 2012 оныг дуустал үндэсний их баяр наадмыг зохион байгуулах даргаар ажилласан. Дунд нь хоёр жил завсарласан.

Баяр наадам зохион байгуулахад бүтэн хоёр сарын туршид зохион байгуулж хийдэг амаргүй л ажил.

Ер энэ жил хөрөнгө мөнгө элбэг баяр наадам болж байх шиг байна. 2.2 тэрбум төсөв гарсан байна. Дээр нь хүй долоон худагт бүтээн байгуулалт гээд 2 орчим тэрбум төгрөг ингээд нийт 4-5 тэрбум орчим төгрөгөөр баяр наадмын бэлтгэл  ажлыг баяр наадмыг зохион байгуулах хороо ажиллаж байх шиг байна. Энэ жил хур бороо элбэгтэй сайхан зун байна.

 Монгол орны аль ч аймаг сумдад цэцэг, ногоо дэлгэрсэн наадамд бэлтгэж байгаа хүмүүсийн сэтгэл санаа өөдрөг байгаа учраас наадам сайхан болох байх гэж бодож байна.

-Та хамгийн сүүлд наадам ахлах үедээ хэдэн төгрөгөөр улсын баяр наадмын бэлтгэл ажлыг хийж байсан бэ?

Хамгийн сүүлд 2012 онд дээд тал нь 700 сая төгрөгт хийж байсан. Хүй долоон худагт тодорхой бүтээн байгуулалтын ажлууд хийж байсан. Гурван салаа зам тавьж нийлбэрээрээ 8-9 километр зам тавьж байсан. Энэ бүх ажлууд бол бас энэ наадмын төсөл дотроо багтаад л байгуулагддаг байсан.

Ер бол наадмын хөрөнгө мөнгө талаасаа өндөр өртөгтэй гарч байх шиг байна. Дээр нь Улаанбаатар хот наадамдаа  бэлдэж өнгө өнгийн цэцэг алаглуулж байна. Энэ цэцэг маань 4 тэрбум төгрөгөөр Улаанбаатар хотод ногоон байгууламжийн ажлын хийж байгаа.

Энэ бүгдээс харахад баяр наадмын сайхан хийлгүй яах вэ. Монгол улсын нэр хүнд. Гэхдээ хөрөнгө хүч гэдгийг бол бас бодож тооцож энэ ажлын зохион байгуулж байгаа улсууд ажил зохион байгуулах ёстой. Үүнийг хэлэхэд илүүдэхгүй болов уу гэж бодож байна. Баяр наадмыг комиссын даргаар ажиллаж байхад томоохон томоохон шийдвэрүүд гарч байсан.

-Том бүтээн байгуулалтын хувьд та юу гэж боддог вэ?

Хүй долоон худагт бол 1778 оноос 1923 он хүртэл долоон хошуу даншиг наадам хийж байсан. 2003 оноос эхлээд хүй долоон худагт энэ хуучин даншиг наадмыг уламжлалт газар нь энэ наадмыг хийе гэсэн шийдвэрийг гаргаж наадмын комиссоос гаргаж ерөөсөө л эзгүй хээр тал дээр наадмын бэлтгэл ажлыг хийж багагүй хэмжээний хөрөнгө мөнгө орсон тухайлбал зам засахаас эхлүүлээд хашаа хайс татах, үзэгчдийн суудал тавих энэ бүх зүйлүүдийг хийгээд эзгүй  газар улсын их баяр наадмын зохион явуулж болж байсан. Одоо жилээс жил хийж бүтээн ажил нэмэгдэж байгаад баяр хүргэе.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?

TV5