М.Энхболд: Бид давхар дээлээ даагаад, улс орноо хөгжүүлж байсан юм

2014/06/15 16:40 709

УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гаригийн хуралдаанаар ҮХАА-н сайдад нэр дэвшсэн Ш.Түвдэндоржийн асуудлыг хэлэлцэж эхлээд байна. УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын дэд дарга М.Энхболд асуув:

Байнгын хорооноос хуульд заасан хугацаагаар 30 хоногийн дотор ҮХАА-н сайдыг томилох ёстой гэж байна. Тэгвэл хуулийн дагуу байнгын хороогоор 7 хоногийн дотор хэлэлцэх асуудлыг яагаад хэлэлцэхгүй байна вэ гэхэд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуухыг сануулав.

Хариуд нь М.Энхболд “Та хурлаа удирд. Би асуулт асуух эрхтэй” хэмээв

Хариуд нь М.Энхболд “Та хурлаа удирд. Би асуулт асуух эрхтэй” хэмээв

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан хариулав: -Манай байнгын хорооны хамтарсан хуралдаанаар энэ асуудлыг дэгийн хуулийн дагуу хэлэлцээд дэмжсэн.

Дэг зөрчсөн ямар нэг асуудал байхгүй. Гишүүдэд сануулж хэлэхэд, удахгүй наадам болох гэж байна. Наадмын дараа намар болдог. Хөдөө аж ахуйн салбар бол стратегийн чухал салбар.

Энэ салбарыг эзэнтэй болгож ажлыг нь явуулах зайлшгүй шаардлагатайг та бүхэн ойлгож байгаа гэдэгт итгэж байна гэв.

М.Энхболд нэмж асуув

-УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүнээр ажиллуулахгүй гэдгийг бид олон удаа ярьсан. Ерөнхийлөгчтэй Үндсэн хуулийн дагуу зөвшилцөх ёстой. Тэр зөвшилцөх асуудал дээр яагаад Ерөнхийлөгчийн байр суурийг харгалзан авч үзэлгүйгээр шууд УИХ-д оруулж ирж байна вэ гэж Ерөнхий сайдаас асуув. Бид өмсөж байсан дээлээ дааж байсан юм, улс орноо хөгжүүлж байсан юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг: -Хаваржингаа энэ асуудлыг ярилаа. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хаших уу гэдэг асуудлыг 25 жил яриад шийдчихсэн. Үндсэн хуулиндаа заачихсан байгаа. Олон хүн харж байна.

Хэдүүлээ ажил хийе л дээ. Үндсэн хуулиндаа “давхар дээл”-тэй байж болно гээд заачихсан. Та нар ч гэсэн олон жил давхар алба хашаад ирсэн шүү дээ. Энэ асуудлаар улс төржиж их явлаа. Одоо болно гэв.

УИХ-ын гишүүн М.Энхболдын санал

-Ерөнхий сайд асуудалд болгонд нэг зарчмаар ажиллах ёстой. Хэдхэн минутын өмнө Ерөнхийлөгч 2016 оноос хэрэгжүүлэхээр оруулж ирсэн ч МАН-ынхан 2014 он болгоод завхруулсан гэж хэлж байна.

Гэтэл Ерөнхийлөгч ҮХАА-н сайд УИХ-ын гишүүн байж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ингэж өөрийнхөө оруулж ирж буй асуудалд тааруулж хариулах хэрэггүй. Ерөнхий сайд аливаа асуудалд зарчимч, нэг байр суурьнаас хандах ёстой. 

Монголын төр дампуурчээ гэдгээс би ичиж байна. УИХ-ын үйл ажиллагаа ийм болж байгаа нь хяналтаа тавьж чадахгүйтэй холбоотой. Засгийн газартаа хөтлөгдсөн хууль тогтоох дээд байгууллага болж хувирсан. Энэ асуудлаа өөрчлөөч гээд ард түмний саналыг харгалзахгүй гэж ярьж болохгүй. Ард түмэн дүнгээ тавих цаг удахгүй байх шүү” гэдгийг Ерөнхий сайдад хандан илэрхийллээ.

Vip76.mn