МАН-ыг дотроос нь бутаргах ажлыг явуулж байгааг анхааруулав

2014/06/11 16:39 879

МАН-ын удирдах ажилтнуудын зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр хэзээ хэзээнээс илүү эв нэгдэл чухал гэдгийг МАН-ын дарга М.Энхболд онцолсон бөгөөд намыг дотроос нь хагалган бутаргах үйл ажиллагаа явуулж байгааг анхааруулсан юм.

МАН-ын дарга М.Энхболдын хэлсэн үгийг хүргэе.

“Манай намын зарим гишүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр удирдлагуудаа шүүмжилж, намын эв нэгдэлд сэв суулгах үйлдлийг зориуд зохион байгуулж байна. Намынхаа ажлыг ярих, шүүмжлэх асуудлыг намын удирдлагуудтай нүүр тулан уулзаж шүүмжлэх зүйлээ хэлж, дэмжих зүйлээ ярилцах хэрэгтэй.

Намын байгууллага  гишүүдийн дэмжлэгээр улс төрийн эрх мэдэлд хүрж, хариуцлагатай албан тушаалд оччихоод хүнд үед намаа дэмжихгүй байгаад намын дүрмийн дагуу хатуу  хариуцлага тооцох ёстой” гэдгийг хэлэв.

Нэг зорилго нэг баг уриатай уулзалтаар МАН-ын гишүүд алдаа оноогоо хэлэлцэж байна.

МН25-р суваг