МАН-ын Удирдах ажилтнууд туршлага солилцож байна

2014/06/10 16:36 735

Тусгаар тогтнолын ордноо МАН-ын Удирдах ажилтны ээлжит улсын зөвлөгөөн өнөөдөр эхэллээ.

Зөвлөгөөнд Монгол Улсын 21 аймгийн болон нийслэлийн 9 дүүргийн Намын анхан шатны байгууллагын дарга, дэд дарга, улс төрийн ажилтнуудын 500 гаруй  төлөөлөл оролцож байна. МАН Удирдах ажилтны улсын зөвлөгөөнөөрөө улс орны өмнө тулгамдаж буй асуудлууд, намынхаа боловсон хүчний бодлого, дотоод асуудал, алдаа, оноогоо хэлэлцэж, цаашдын бодлого, үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөн ярилцдаг уламжлалтай. Энэ удаагийн зөвлөгөөн УИХ-ын ээлжит сонгууль ойртож буй мөчид болж байгаа нь онцлог бөгөөд намын бүх шатны байгууллагуудын үйл ажиллагааг иргэд, сонгогчдод ойртуулж идэвхжүүлэх, эрчимжүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээ болж байна.

М.Энхболд: Бид хүнд байдлаас гарах гарцыг хариуцлагатайгаар сануулсаар байгааг онцлон тэмдэглэмээр байна

Зөвлөгөөнийг нээж МАН-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээБидний өмнө давж туулахад их мэдлэг туршлагын зэрэгцээ ажлын хурд, эв нэгдэл шаардах, хүнд хэцүү сорилтууд тулгараад байна. Энэхүү зөвлөгөөнөөр шинэлэг арга барил, туршлагаа харилцан илэн далангүй ярилцаж, санал бодлоо солилцон нэгдмэл байр суурьтай болж хийх ажлын чиглэлээ зөв тогтоох нь зүйтэй гэж үзэж байна. МАН нь тулхтай улс төрийн ууган хүчний хувьд хямралыг давах гарцыг олж хэрэгжүүлж байсан, одоо ч гэсэн эрх баригчид хүлээн авдаггүй болохоос биш бид хүнд байдлаас гарах гарцыг хариуцлагатайгаар сануулсаар байгааг онцлон тэмдэглэмээр байна” гэлээ.

МАН-ын удирдах ажилтны улсын зөвлөгөөн “Нэг зорилго, нэг баг” уриан дор хоёр өдөр үргэлжлэх юм.

News.mn