Төв аймгийн Батсүмбэр сумын оюунлаг, шатарч хүүхдүүдэд Шатрын танхим хүлээлгэж өглөө

2015/10/05 15:31 720

Энэ хичээлийн жилд би Төв аймгийн 27 сумын сургуульд шатрын танхим байгуулж өгөхөөр ажиллаж байгаа билээ.

Энэ ажлынхаа эхлэл болгож Төв аймгийн Батсүмбэр сумын оюунлаг, шатарч хүүхдүүдэд шатрын сурах бичиг, сургалтын иж бүрэн хэрэгсэл бүхий Шатрын танхим хүлээлгэж өглөө.

Анхны Шатрын танхимын маань нээлт Багш нарын баярын өдрөөр тохиож байгаад хувьдаа ихэд бэлгэшээж байна. Оюун ухаан төгс ирээдүй үеийг бэлдэж байгаа багш хүн бол жинхэнэ баялаг бүтээгчид мөн.

Баялгаа шүтэхээс илүү багшаа шүтэж эрдэм мэдлэгийг дээдлэн, оюуны спортоор түлхүү хичээллэвэл Монгол улс хөгжилд илүү хурдан хүрнэ гэж би боддог. Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн 1100 гаруй сурагчдын оюун сэтгэхүй хөгжин тэлэхэд энэхүү Шатрын танхим хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Шатар сонирхогч хүүхэд багачууддаа амжилт хүсье!

Анхны Шатрын танхимын маань нээлт