Энэ жилийн үр тариа ирэх жилийн талх шүү

2015/10/03 15:22 600

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд өвөлжилтын бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн, МАН-ын намын дарга  М.Энхболд дараах асуултыг тавьсан юм. 

Ерөнхий сайд УИХ-ын танхимд орж ирж, улс орны амьдралтай холбоотой мэдээлэл хийж байгаад баярлаж байна. Би таны мэдээлэл дотроос эрчим хүчний өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар олж сонссонгүй. Энэ талаар тодруулмаар байна. Говьсүмбэр аймагт дөрвөн тойрогт МАН ялсан. Гэтэл одоо хүртэл засаг дарга нарыг нь батламжлаагүй байна.  Ургацынхаа 50 хувийг алдлаа гээд баахан хэрэлдсэн. Өнөөдрийн байдлаар ургац хураалт муу байгаа. Эдийн засаг хүнд байгаа цагт иргэд талхтай гурилтай баймаар байна.

Ч.Сайханбилэг:  Эрчим хүчний томоохон бүтээн байгуулалт ирэх хавраас явагдана. Тавдугаар цахилгаан станцын ажлыг ирэх хавраас эхлүүлнэ. Мөн “Багануур”-ын цахилгана станц барих ажлыг эхлүүлнэ. Бөөрөлжүүтийн болон Тэвшийн говийн цахилгаан станцын хөрөнгө оруулалт шийдэгдсэн. БНХАУ-аас  авах нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлээр  “Эгийн гол”-ын цахилгаан станцыг барина.  Газар тариалангийн бүс нутгаар цаг агаарын хүндрэл гарсан.  Хорин хувийн ургац хурааж авч байгаа юм биш. 60 хувийн ургац хурааж авч байгаа.

Р.Бурмаа: Ургац хураалт дундаа орж  байна. Газар тариалангийн бүс нутагт цаг агаарын хүчин зүйлс нөлөөлсөн. Сүүлийн үед мөндөр орж байна. Энэ бас ургац хураалтад нөлөөлж байна. Ургац хураалтын дүн гараагүй байна. Бидний урьдчилсан тооцсоноор нийт хэрэгцээнийхээ 58 хувийг дотоодоосоо хангана. Үлдсэнийг нь импортоор хангана.  Төрийн зүгээс тонн тутамд нь урамшуулал өгөхөөс гадна хөрсөө бордоход нь дэмжлэг үзүүлэх байдлаар хуулийн төсөл боловсруулж байна.   Хэр зэрэг улаанбуудайг худалдаж авна түүнд нь дүйцүүлэн импортын буудайг өгнө гэсэн шаардлага тавьж байна. Импортоор харьцангуй хямд буудай оруулж ирнэ. Энэ тал дээр та бүхэн туслах юм бол импортын хямд буудай оруулж ирэх боломж байна.  Аж ахуйн нэгжүүдийн үрийн улаанбуудайнд тэнцээгүйг нь малын тэжээлд авч байгаа.

 

Vip76.mn