Ахмад дайчдад

2015/09/02 22:44 574

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Нарийн бичгийн дарга Х.Булгантуяа нар чөлөөлөх дайны 70 жилийн окг тохиолдуулан ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэн, одон медаль гардуулан өглөө.

Энэ дайнд оролцож, гавьяа байгуулсан ахмад дайчин Д.Дэнзэн, Т Палам нарыг Монгол Ардын намын дээд шагнал болох “Тусгаар тогтнол"-ын одонгоор энгэрийг нь мялаасан юм. Энэ үөэр МАН-ын дарга М.Энхболд хэлэхдээ" 1945 оны чөлөөлөх дайны 70 жилийн ойг Монгол Улс энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Мөн дайнд цэрэг дайчдаа оруулсан улс орнуудын хувьд ялалтын баярыг тэмдэглэх үйл ажиллагаа өрнөж байна. Үүний хүрээнд Ерөнхийлөгч зарлиг гаргаж, энэ дайнд оролцож явсан дайчдыг төрийн одон, мөдалиар шагнасан. Чөлөөлөх дайны 70 жилийн ойд МАН-ын гишүүн дайчид оролцож, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалахын төлөө амь насаа алдаж, зарим нь эрсдэж, шархдан эрүүл мэндээрээ хохирсон гэдгийг та бид мэдэж байгаа.

1945 оны тавдугаар сард хэдийгээр Германы тал бууж өгөх гэрээнд гарын үсэг зурж, төгсгөл болсон боловч Дорно зүгт дайны гал зогсоогүй бөгөөд Хятадын хойд бүс нутаг, Монгол улсын хилийг Японы цэргүүд нэвтрэн орж, энэ дайныг өдүүлсэн байдаг. Тухайн үөд Монгол Улсын Засгийн газар холбогдох шийдвэрийг гаргаж, улс орноо батлан хамгаалах дайнд Монгол орон Зөвлөлтийн дайчдын хамтаар тулалдсанаар энэ ялалтыг байгуулсан. Энэ бол түүхэнд дэлхийн II дайны төгсгөл, ялалт болж өндөрлөсөн түүхтэй. Ингээд чөлөөлөх дайны 70 жилийн ойг тохиолдуулж, энэ дайнд оролцож явсан ахмад дайчид, тэдний гэр бүл, төрөл төрөгсөд, үр хүүхдүүдэд нь МАН-ын Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэө" гэсэн юм. Харин МАН-ын гөнсөк Ж.Мөнхбат хэлэхдээ “Өнөөдөр бол чөлөөлөх дайны ялалтын 70

жилийн түүхийг Монгол Улс дэлхий нийттэй хамтдаа тэмдэглэх түүхэн өдөр. 70 жилийн өмнө дэлхийн II дайны шувтарга болж, БНХАУ Японоос чөлөөлөх том тулалдаанд Монголын ардын арми, батлан хамгаалах цэрэг хүчин оролцож байсан. Тухайн үедээ МАН энэ дайныг удирдаж түүхэн шийдвэр гаргаж байсан өдөр. Өөрөөр хэлбэл, тухайн үөд маршал Чойбалсангийн тушаалаар Манжуур, Барга, Өвөрмонголыг чөлөөлж, нэгдсэн нэг Монгол Улсыг байгуулах үзэл санаатайгаар энэ шийдвэр цаасан дээр бууж байсан түүхтэй. Тэгэхээр МАН-ын дэд шагнал болох Тусгаар тогтнолын одонгоор өнөөдөр / өчигдөр/ энэ дайнд оролцсон ахмадуудаа төлөөлж, хоёр ахмад дайчнаа шагналаа.

Ер нь улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан хүмүүсийг энэ шагналаар шагнадаг учиртай. Мөн намын удирдах зөвлөлийн шийдвэрээр олгодог шагнал юм. Түүнчлэн Монгол Улс энэ дайнд оролцоод зогсоогүй даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэх үйлсэд манай улс дэлхийн тавцанд гарч ирж, өөрийнхөө хувь нэмрийг оруулж, түүхэн гавьяа байгуулсан өдөр учраас МАН ийнхүү ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүллээ" гэсэн юм. Ингээд Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны гишүүд болох Д.Дэнзэн, Т.Палам нарт  хүндэтгэл үзүүлж, одон медаль гардуулж, намын удирдлагууд ахмад дайчидтай дурсгалын зураг татуулсан юм. Тусгаар тогтнолын одонгоор энгэрээ мялаалгасан хоёр буурай МАН-ын удирдлагуудад баярлаж байгаагаа илэрхийлээд “Аагим залуу наснаасаа азай буурал өвгөн болтлоо эх орныхоо торгон хилийг манаж явлаа.

Эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ сайн сайхны төлөө алд бие, амь нас, урсах цусаа зориулж явсныг минь өндрөөр үнэлж, “Тусгаар тоггнол"-ын одонгоор шагнасанд их баярлалаа" хэмээсэн. Т.Палам гуайн хувьд хилийн цэрэгтэй ажил амьдралаа холбосон нэгэн ажээ. Залуу наснаасаа хилийн цэрэгт хүчин зүтгэсэн учраас сэтгэлд дотно санагддаг гэдгээ бидэнтэй хуучилсан юм. Тэрбээр эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө мөр зэрэгцэн зүтгэж явсан нөхдөдөө үргэлж талархаж явдгаа ч мөн энэ үеэр уламжилсан юм. Харин Д.Дэнзэн гуай хэлэхдээ “Би ЗХУ-д их бууны ангид сурахаар очсон. Гэтэл удалгүй германууд ЗХУ руу довтолж, Ленинград хотыг бүсэлсэн. Надад орос нэр өгөөд буу үүрүүлээд хот хамгаалах үүрэг өгсөн. Нийслэл хотоо хамгаалж, өдрийн 120 грамм талхны нормтой германуудаас хотоо хамгаалж байлаа. Манай их бууны анги Сталинградын байлдаанд оролцож явлаа" хэмээн дурссан юм.