Сэтгүүлчид бодит дэмжлэг үзүүлсэнд талархая

2015/07/22 22:12 673

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах нэг хашаанд байсан гурван гэр 2015 оны зургадугаар сарын 25-ны өдөр шатаж, нүд ирмэхийн зуурт гурван айл орон гэргүй үлдсэн юм.

Үүний нэг нь манай сонины сэтгүүлч Б.Даваахүүгийнх байв. Гал усны гашуун зовлон хэлж ирдэггүй, хийсч ирдэг хэмээдэг. Эдийн засаг хүндэрсэн, хүнд хэцүү даг үед сэтгүүлчид маань гар нийлж, нэг нөхөртөө тусалж буй. Энэ үед манай сэтгүүлчид нэгэн хүн тусалсан нь УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд юм. Түүний тэргүүлдэг “Эх нутгийн иргэд” ТББ-аас манай сэтгүүлч БДаваахүүд* энэ сарын 17-ны өдөр өргөө цагаан гэр өгснийг өчигдрийн Дашнямтай өлзийтэй сайн өдөр барьж, өрхийг нь татлаа. УИХ-ын дэд дарга М.Энхболд “Хэцүү бэрхийн өмнө сул дорой, уйлж гунисан байдлаар бус сэтгэлийн их хүч, чанга хатуу зоригоор өөрийгөө хурцлан зовлонг даван туулах хэрэгтэй.

Элэг бүтэн байхад орон гэр, өмсөх хувцас аяндаа олдоно. Хамгийн чухал нь гэр бүл чинь эрүүл энх байгаа цагт бүх зүйл аяндаа бүтнэ. Ингээд өргөө цагаан гэр тань өнө мөнхөд аз жаргалаар дүүрэн байх болтугай” хэмээсэн юм. Яг одоо сэтгүүлчийг хорьж, цагдаж байгаа хэцүү, хүнд цаг үед нэг ч гэсэн хүн сэтгүүлчид бодит дэмжлэг үзүүлж байгаа нь сайхан хэрэг. Ингээд сониныхоо нэрийн өмнөөс УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд танд талархаж буйгаа илэрхийлье.

 

Монголын мэдээ