Гэрээг цуцлахад бэлэн байна

2015/07/07 11:54 945

МАН-ыг хамтарсан засгаас гаргах АН-ын гүйцэтгэх зөвлөл болон УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэрийг МАН-ын бүлэг, Удирдах зөвлөл хэлэлцэж, тус намын дарга М.Энхболд тэргүүтэй удирдлагууд 17:30 цагт мэдээлэл хийлээ.

МАН-ыг хамтарсан засгаас гаргах АН-ын Гүйцэтгэх зөвлөл болон УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэрийг МАН-ын бүлэг, Удирдах зөвлөл хэлэлцэж, тус намын дарга М.Энхболд тэргүүтэй удирддагууд 17.30 цагт мэдээлэл хийсэн юм. МАН-ын дарга “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд МАН-аас томилогдон ажиллаж байгаа сайд нарын асууддыг УИХ- д оруулж, шийдүүлэх ёстой.

Мөн хоёр намын хамтын ажиллагааны гэрээг зөвхөн нэг талаас бус, хоёр тал бодитой дүгнэсний эцэст цуцчахад бэлэн байна” гэж мэдэгдсэн юм. Тэрбээр “АН-ын Гүйцэтгэх зөатөл нь Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгосон Засгийн газар кабинетын зарчмаар ажиллах, бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-д өө- рөө оруулж, танилцуулах, бүр- дүүлэх бүрэн эрхэд халдсан. Байгаль дэлхий гантай, эдийн засаг төдийлэн сайжирч чадаагүй, ялангуяа орон нутагт амьдрал улам хүндэрч байгаа үед ийм шийдвэр гаргасан нь цаг хугацааны хувьд оновчтой бус. Хамтарч ажилласан хагас жил гаруйн богино хугацааны дараа АН, түүний гүйцэтгэх дээд байгууллага нь МАН-ыг Засгийн газраас гаргах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргана гэж бодож  байгаагүй. Бид улсынхаа эдийн засгийг өөд нь татах талаар дорвитой ажлуудыг хамтарч хийн, үр дүнд хүргэж ажиллана гэж төлөвлөж байсан.

АН-ын Гүйцэтгэх зөвлөл нь намынхаа даргыг Говь-Алтай, Завхан аймагт, намаасаа томилогдсон Ерөнхий сайдаа гадаадад томилолтоор ажиллаж байхад ийм шийдвэр гаргалаа. Гэрээний дугнэлтэд манай нам өөр байр суурьтай байгаа” хэмээн онцолсон.

Мөн АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан үндэслэлүүдэд тайлбар хийлээ. Тодруулбал, “Оюутолгой, Тавантолгойн төслийг хөдөлгөх байсан. Харамсалтай нь, бидний бодож, төлөвлөсөн хэмжээнд урагшилж чадаагүй. Гэхдээ энэ нь АН-ын гишүүдтэй салшгүй холбоотой. Бүтэн гурван сарын турш УИХ-ын дарга, Ерөнхий сайдын зөрчлөөс болж хэлэлцэгдэхгүй байсаар чуулган хаагдахын өмнө Засгийн газар татаж авч байх жишээтэй. Мөн Үндсэн хууль, Сон- гуулийн болон Улс төрийн намын тууай хуулийг өөрчлөх ажлын хэсгийг АН-ын гишүүд ахалж ажилласан. Долдугаар сарын 1 гэхэд Сонгуулийн хуулийг батална гэж амласан ч өнөөг хүртэл өргөн бариагүй.

Түүнчлэн МАН хав- рын чуулганаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн тө- сөлд тусгасан нэг л заалтыг эсэргүүцсэн. Энэ нь хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөг төрийн өдөр апбан тушаалтан өмнө нь нуун дарагдуулсан өмч хөрөнгөө ил гаргахтай холбогдсон заалт байсан. Бусад хуулийг бид баталъя гэсэн. Гэхдээ хуулийг үг дуугүй батлах бус, алдаатай зүйлийг сайжруулах байр суурь баримталсан. Үүнээс гадна орон нутгийн түвшинд хам- тарч ажиллах талаар тохирсон зүйлүүд хэрэгжээгүй. Тухайлбал, өнгөрөгч дөрөвдүгээр сард Говьсүмбэр аймагт болсон ИТХ-ын төлөөлөгчийн сонгуульд ялсан хүмүүс бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаагүй байна. Биднийг төрийн албан хаагчдыг хоморголон халсан хэмээн шүүмжилж буй.

АН- ын сайдгай байсан яаманд ч гэ- сэн хүмүүсийг хэдэн арваар нь халсан. Халагдсан гэх 500-600 хүний гуравны нэг нь АН-ын фракцын зөрчлөөс болж ажилгүй болсон. Бүхэл бүтэн салбарын хэмжээнд үүрэг гүйцэтгэгч тонилсоы байсныг Төрийн албаны  хуульд заасны дагуу засаж залруулсан. Монгол Улсын 147 мянган төрийн албан хаагч 2012- 2014 онд 180 мянга орчим болж нэмэгдсэн. Ингэхдээ мэргэшсэн бус хүмүүсийг томилсноороо яам, тамгын газрын чадавхи муудсан. Монгол Улс олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэгчээр оролцож байхдаа нэг ч удаа ялагдаж үзээгүй. Өмнөх Засгийн газрын үед бүрдүүлсэн. Энэ нь чадвар муутай хүмүүсийг төрийн албанд авсантай холбоотой. Өнөөдрийн байдлаар МАН-аас томилогдож ажиллаж байгаа сайд нарын нэр дээр Төрийн албаны хууль зөрчиж ажлаас халагдсан гэсэн шүүхийн нэг ч шийдвэр гараагүй” гэж байлаа.

Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Бүлгийн хурлын завсарлагаанаар Та Ерөнхий сайдтай уулзана гэж байсан. Уулзсан уу?

-Ерөнхий сайдтай уулзсан. МАН-ын бүлэг Засгийн газраас гарах гэж байгаа шийдвэрийнхээ тухай Ерөнхий сайдад танилцуул- сан. “Гүйцэтгэх зөвлөл нэг бус удаа ийм шийдвэр гаргалаа. Энэ сэдвээр гурван долоо хоногийн турш ярилаа” гээд шийдвэрээ хэлсэн.

-Ерөнхий сайд юу гэж байна вэ?

-Ерөнхий сайдаас олон зүйл асуугаагүй. Манай намаас гаргах шийдвэрийнхээ талаар л ярьсан. МАН зургаан сайдын суудалтай зууралдаад суухгүй.

-Ерөнхий сайд явуулахгүй гэвэл яах вэ?

-Энэ бол Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлийн асуудал. Ерөнхий сайд өөрөө л шийднэ. Манай нам Засгийн газарт байх гэж зууралдаагүй гэдгийг дахин хэлье.


 

Сонин: Үндэсний Шуудан
Дугаар : 33454