ММСУХ эрлийз адууг ялгах журмын талаар хүсэлт явууллаа

2015/07/01 21:36 823

‘Монголын морин спорт, уяачдын холбоо / ММСУХ/-НООС Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд хурдан морины уралдааны эрлийз монгол адууг ялгах журмын талаар саналаа хүргүүллээ.

ММСУХ-ноос хурдан морины уралдааны хөгжлийн чиг хандлага, уяачдын хөдөлмөрийг бодитоор үнэлэх зорилгоор 2011 оноос эхлэн эрлийз монгол адууг ялган уралдуулж ирсэн юм. Харин Их Монгол Улс байгуулсны 809, Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд эрлийз монгол адууг ялгахдаа сэрвээний өндрийг баримтлахаар журамласан нь ММСУХ-ны баримталж буй бодлого, уяачдын олонхийн эрх ашигтай зөрчилдөж байгаа аж. Мөн тус холбооны нэр дээр олон тооны уяачаас санал, хүсэлт ихээр иржээ. Иймд ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдоос Монгол Улсын Шадар сайд, үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх болон хурдан морины салбар хорооны дарга З.Болдбаатар нарт эрлийз монгол адууг ялгах журамдаа сэрвээний өндрийг хэмжихийн сацуу гадна хэв шинж, үүлдэрлэг байдлыг харгалзан ялгахаар тусгахыг хүссэн албан бичгийг явуулсан байна.

 

Монголын үнэн