Гэрээг олон түмний нүдэн дээр цуцлах ёстой

2015/07/07 11:42 943

Нэгдүгээрт хамтарсан Засгийн газар байгуулахад хоёр талаас гэрээ байгуулсан. Энэ гэрээг бодитой дүгнэе. Тэгээд олон түмний нүдэнд дээр гэрээг цуцлах ёстой гэсэн  байр суурьтай байна.

Хэн нь юу хийсэн, хэний буруугаас болсон юм гэдгийг бодитой дүгнэе. Нэг талын давуу байдлаар гэрээг дүгнэж болохгүй. Жишээ нь Ө.Энхтүвшин, А.Тлейхан нарын ахалж байгаа ажлын хэсэг хуулиа УИХ-д өргөн барьж болоод байдаг. Гэтэл Б.Бурмаа, Л.Эрдэнэчимэг нарын ажлын хэсэг огт хуралддаггүй шүү дээ.

Хоёрдугаарт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын дарга З.Энхболд нар манай намын бүлэг дээр орж ирээд долоон цагийн турш сайхан зүйл ярьсан. Тэгээд Ерөнхий сайд эрх мэдлийн дагуу манайхаас зургаан хүн аваад явсан.

Гэтэл одоо энэ зургаан хүнийг хөсөр хаях гэж байна уу. Ийм асуудал байгаа бол энэ асуудлыг Ерөнхий сайд өөрөө оруулж ирээд авч явсан зургаан хүнээ авчирч тушаагаарай гэж байгаа. МАН энэ байр суурин дээрээ байна”