Дэлхийд эх орныхоо нэрийг өргөсөн залууст МАН-ын дарга М.Энхболд хүндэтгэл үзүүллээ

2015/08/04 10:48 1588

Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII дугаар их наадамд амжилттай оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Э.Бадамгарав, Э.Даваахүү болон Дэлхийн урлагийн олимпод аваргалсан Г.Ариунбаатар нарыг "Эх нутгийн иргэд ТББ"-ын тэргүүн, Улсын их хурлын дэд дарга М.Энхболд, "Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо"-ны тэргүүн Г.Сурмаа нар хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.