Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2018.11.05-10/

2018/11/12 09:31 93

ИНФОГРАФИК: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, http://www.parliament.mn/n/4fko

УИХ-ын Тамгын газар, УИХ-ын даргын ажлын алба, УИХ дахь намын бүлгийн ажлын алба, УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудын дунд зохион байгуулагдсан “Спортын 4 төрөлт тэмцээн - 2018” амжилттай өндөрлөж, аваргуудаа шалгаруулав. 2018.11.04http://www.parliament.mn/n/4iko

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг МУИС болон АШУҮИС-ийн урилгаар манай улсад ажиллаж байгаа QS (Quacquarelli Symonds) байгууллагын Азийг хариуцсан гүйцэтгэх захирал, хатагтай Мэнди Мок-ыг хүлээн авч уулзлаа. 2018.11.05 http://www.parliament.mn/n/43ko

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнорон даяар энэ сарын 10-ны өдрөөс эхлэх гэж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, УИХ-ын Тамгын газрын ажилтан, шатрын спортын олон улсын шүүгч Г.Алтан-Оч, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Наранбаатар нарсэтгүүлчдэд мэдээлэл хийв. 2018.11.05 http://www.parliament.mn/n/5fko

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас Батжаргалын Батзоригийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. 2018.11.05 http://www.parliament.mn/n/5jko

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэн дэмжив. 2018.11.06 http://www.parliament.mn/n/5iko

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй хэмээн үзсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 76 хувь нь дэмжив. 2018.11.06 http://www.parliament.mn/n/53ko

УИХ-ын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хаалттай горимд хэлэлцлээ. Үргэлжлүүлэн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо мөн хаалттай хуралдаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэхээр болов. 2018.11.06 http://www.parliament.mn/n/hbko

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч “Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох журам”-ыг үндэслэн “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-ын 2019 оны шалгаруулалтыг зарлаж байна.http://www.parliament.mn/n/hfko

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө татах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн албан бичигт Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр хариу өглөө. http://www.parliament.mn/n/hpko

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэж, Байнгын хороодын саналаар “Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэснийг дэмжье” гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 86.8 хувь нь дэмжлээ. 2018.11.07 http://www.parliament.mn/n/htko

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар АНЭУ-ын Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээж ажиллуулах асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Дараа нь “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжив, энэ талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулга хийсэн юм. 2018.11.07 http://www.parliament.mn/n/7pko

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанаар үргэлжлүүлэн Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. Түүнчлэн Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг тус тус дэмжлээ. 2018.11.07http://www.parliament.mn/n/77ko

Их эзэн Чингис хааны мэндэлсэн хийгээд Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.2018.11.08 http://www.parliament.mn/n/6bko

Шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг угтан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймаг, 330 суманд зэрэг эхэллээ. Тэмцээний Ерөнхий зохион байгуулагч Улсын Их Хурлын Тамгын газар, хамтран зохион байгуулагч Монголын шатрын холбооны төлөөлөл Багануур дүүргийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд оролцлоо. 2018.11.10 http://www.parliament.mn/n/6jko

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс