МАН-ынхан Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

2013/11/27 17:06 476

Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш 89 жил өнгөрчээ. Энэ өдрийг тусгаар улс болсон, түүхэн чухал өдөр гэж ахмадууд ач холбогдол өгч байгаа бол залуучууд төдийлөн ач холбогдол өгөхгүй байна.

УИХ-ын гишүүн М.Энхболд: Улс эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй монгол хүн бүрийн сэтгэл санаанд улс үндэснийхээ тусгаар тогтнолыг тунхаглан зарласан энэ баяр сэтгэл зүрхнээс нь уяатай байх ёстой.

Манай орны хөгжил цэцэглэлт, мандан бадралын түүхэн цаг үетэй салшгүй холбоотой ийм үйл явдал бүдгэрч байх биш харин улам бүр тодорч байх ёстой гэлээ.

Эдгээр баярыг намчирхаж, намын үзэл суртлаар хандах бус нийт монголчуудад хамааралтай баярууд учраас талцах биш хойч үедээ эдгээр баяруудын утга учрыг танин мэдүүлж, түүхэн хичээлд нь түлхүү анхаарах хэрэгтэй гэх хүмүүс олон байлаа.

 

МОНГОЛ TV