Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай

2017/11/30 13:28 268

 

2017 оны 11 сарын 30 өдөр                                                          Төрийн ордон, Улаанбаатар хот

 

  НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.2017-2018 оны өвөлжилт, хаваржилтад бэлтгэхэд шаардагдах малын тэжээл, өвс, 225.0 /хоёр зуун хорин таван/ мянга хүртэл тонн хүнсний улаан буудай, 10.0 /арван/  мянга хүртэл тонн үрийн улаан буудайг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.

 

2 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх малын тэжээл, өвсний жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.

 

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН

            ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                   М.ЭНХБОЛД