Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

2017/02/02 11:55 227

2017 оны 02 сарын 02 өдөр                                                         Төрийн ордон, Улаанбаатар хот 

 

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ  ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

 

 

1 дүгээр зүйл.2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гаалийн албан татварын чөлөөлөлтөд хамрагдах жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлд ногдуулсан гаалийн албан татварыг иргэн, аж ахуйн нэгжид буцаан олгоно.

 

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          М.ЭНХБОЛД