М.Энхболд: Давхар дээл тайлахаа тав хоногоор хойшлуулж аргацааж байна

2014/04/10 16:57 858

МАН-ын жагсаалын үеэр тус намын дарга УИХ-ын гишүүн М.Энхболд Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүн, Засгийн гишүүний албыг давхар хашихгүй байх тал дээр байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Давхар дээл тайлах асуудлаар Ардчилсан нам нэгдүгээр сарын 29-нд тав хоногийн завсарлага авснаас хойш 63 хоносон. Гэтэл өнөөдөр “Шударга ёс” эвсэл бүлэг тус намтай ямар нэг тохироо хийж тав хоногийн завсарлага авч хойшлууллаа.

Ерөнхийлөгчийн санаачилсан том төрөөс ухаалаг рүү санаачлагыг ингээд хойш нь татаад байх уу. Эрх баригчид давхар дээлээ тайлахгүй хэмээн тав, тав хоногоор аргацааж байна. Бид үүнийг тайлуулахын төлөө ард иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээн ажиллах болно” гэдгийг хэлсэн.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Шударга ёс эвсэл хэн нэгэн өндөр албан тушаалтай хүнийг цагаатгуулахаар тохироо хийж АН-д завсарлага авч өгчээ. Баасан гариг гэхэд энэ талаар яригдах талаар хүмүүс хэлж ярьж байна” гэв

Gogo.mn