УИХ-ын дарга М.Энхболд эмгэнэл илэрхийллээ

2018/06/25 12:04 479

УИХ-ын дарга М.Энхболд харамсалтайгаар амь насаа алдсан бяцхан хүүгийн ар гэрт эмгэнэл илэрхийлжээ.

Түүний эмгэнэл илэрхийлсэн постыг 1100862346729553 энэ холбоосоор үзэж болно. 

"Энхболд  оффисс" фэйсбүүк хаягаар дамжуулан УИХ-ын даргын зөвлөх Т.Ганди ийнхүү бичжээ. 

"Харамсалтайгаар амь насаа алдсан бяцхан хүүгийн ар гэртэй уулзаж, эмгэнэл илэрхийлээд ирлээ. 

Өглөө УИХ-ын дарга М.Энхболд дуудаад " Дэлхий нийтээрээ хөлбөмбөгөөр амьсгалж байхад, хөлбөмбөгийн талбайд 11 настай хүү харамсалтайгаар амь насаа алдсанд гүнээ харамсан, гашуудаж байна. Би эцэг хүн, та эх хүн үнэхээр элэг эмтэрч байна. Та миний нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхийн хувьд ар гэрт нь очоод эмгэнэл илэрхийлээд ирээч гэсэн юм.
Хүүхэд насны гэгээн тэмүүллээ цаг бусаар орхин одсон бяцхан хүүгийн хүслийг гүйцээн хийж хэрэгжүүлэх ажил мөн ч их байна даа" гэсэн байна. 

УИХ-ын даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Т.ГАНДИ