М.Энхболд Ван Жаруйтай уулзлаа

2014/03/21 16:33 656

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд МАН-ын дарга М.Энхболд Хятадын Ардын Улс төр зөвлөлдөх зөвлөгөөний үндэсний хорооны дэд дарга, Хятадын Коммунист Намын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Ван Жаруйтай уулзаж, хоёр улс болон хоёр намын харилцааны талаар санал солилцлоо. М.Энхболд Монгол Хятадын дипломат харилцаа тогтсоны 65 жилийн ой тохиож буй чухал цаг үед айлчилж буйдаа баяртай байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр МАН болон Хятадын Коммунист Нам нь нас чацуу, Азийн хамгийн ууган улс төрийн хүчнүүдийн хувьд олон жил харилцаа, холбоотой ажилласаар ирсэн гэдгийг хоёр тал цохон тэмдэглээд цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

МАН, ХКН-ын уламжлалт харилцааг шинэ шатанд гаргах, үйл ажиллагааг нь цаг үетэй нийцүүлж хөгжүүлэх, мөн харилцан туршлага солилцох, орчин цагийн БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн байдалтай танилцахад МАН-ын дарга М.Энхболдын БНХАУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын зорилго чиглэж байгаа юм.

Монгол Ардын нам 1921 оны гуравдугаар сарын 1-нд байгуулагдсан бол Хятадын Коммунист Нам мөн оны долдугаар сарын 1-нд байгуулагджээ

News.mn