МАН-ын удирдлагууд Д.Содномд хүндэтгэл үзүүллээ

2013/11/08 16:29 532

МАН-ын удирдлагууд “Чингис хаан” одонгоор энгэрээ мялаасан ахмад гишүүн Д.Содном гуйд өнөөдөр хүндэтгэл үзүүллээ. 

Шинээр сонгогдсон намын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат болон Удирдах зөвлөлийн гишүүд хүндэтгэл үзүүлж,  баяр хүргэсэн байна.

Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөр буюу арваннэгдүгээр сарын 4-ний өдөр  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содномыг Чингис хаан одонгоор шагнасан юм.  Ерөнхий сайд асан Д.Содном нь эзэн Чингис хааны одонгоор шагнуулсан долоо дахь хүн болсон юм.

 

News.mn