СЕХ УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг гардууллаа.

2016/07/01 14:08 4115

УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон нэр дэвшигчдэд гишүүний түр үнэмлэхийг Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд өнөөдөр гардууллаа. Энэхүү ажиллагаа Төрийн ордны Хүндэтгэлийн цогцолборын Баганат танхимд 12:40 цагаас болсон юм. УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг МАН-ын дарга М.Энхболдод хамгийн түрүүнд гардуулан өглөө.  МАН-ын 65 нэр дэвшигч ялалт байгуулсан бол АН намаас 9, МАХН-ын нэг, бие даагч дуучин С.Жавхлан ялалт байгуулсан тул үнэмлэхээ гардлаа. 

Ийнхүү түр үнэмлэх олгосны дараа Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчид гишүүдийн нэрсийг өргөн мэдүүлж, Ерөнхийлөгчийн зарлигаар анхдугаар чуулганыг зарласнаар гишүүд тангарагаа өргөх юм.