Амралтын өдрүүдээр холын замд гарахгүй байхыг анхаарууллаа

2017/10/06 17:39 297

Энэ сарын 7, 8-ны өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтэрнэ. Хүчтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, тээврийн хэрэгсэл олноор замд саатах, шатахуун дуусах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч болзошгүй. Тиймээс зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсэх магадлалтайг сэрэмжлүүлж байна.

Иймд тээвэрчид, ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг саатар хангахыг анхааруулж байна.