УИХ-ын дарга М.Энхболд зөвшилцөх саналыг өргөн барилаа.

2017/09/27 14:06 3466

УИХ-ын дарга М.Энхболдын Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Ерөнхий сайдын нэрийг өргөн мэдүүллээ. МАН-ын Бага хурал даваа гаригт зохин байгуулагдаж, шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхээр болсон билээ.
Холбогдох хуулийнхаа Ерөнхий сайдыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, тав хоногийн дотор зөвшилцөл хийснээр УИХ-аар батлах учиртай. УИХ-ын намрын ээлжит чуулгах ирэх долоо хоногийн даваа гаригт эхлэхтэй холбогдуулан, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж байгаа нь энэ юм. Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд ерөнхийлөгч нэр дэвшигчийг хүлээн авахдаа зөвхөн зөвшилцөх үүрэг хүлээдэг билээ.