Ц.Нямдорж: М.Энхболд дарга энэ сонгуульд ялж, төрийн тэргүүн болох ерөөл дэвшүүлье.

2017/05/03 17:10 13880

УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсний дараа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж үг хэлэв. Тэрбээр тайзан дээр гарч ирээд, М.Энхболдод баяр хүргэн үнсэв. Ингэхдээ “Ахын сэтгэлээр үнслээ” хэмээн тодотгож хэлсэн юм. 

Тэрбээр Цайныхаа цацлыг “Төрийн минь сүлд өршөө” гэж тэнгэрт өргөдөг ард түмэн. Ийм ард түмний төрийн тэргүүн байна гэдэг нэг талаас асар их хариуцлага нөгөө талаас аз байдаг. Найман жил болж, одоогийн Ерөнхийлөгчийн хугацаа нь дуусч байна. Шинэ Ерөнхийлөгч орох нь ойлгомжтой болж байна. Би та бүхэнтэй хамтарч гэдгийг энэ индэр дээрээс хэлье. Бас “намайг Ерөнхийлөгчид нэр дэвшээрэй, битгий татгалзаарай” гэж дэмждэг хүмүүс цөөнгүй бий. Би тэдэнд хандаж гол нь үг хэлэх гэсэн юм. Ц.Нямдорж явж байна гэж бодоод Бид энэ сонгуулийн цаана гарна гэж чин сэтгэлээсээ найдаж байна. Өнгөрсөн жил УИХ-ын сонгуулийн өмнө энэ индэр дээр би амжилт хүсээд зогсож байсан юм. Яг түүн шиг М.Энхболд даргад амжилт хүсэж байна. гэв.