МЭДЭГДЭЛ

2017/01/27 14:40 14445

Ардчилсан намын даргад нэр дэвшин өрсөлдөж байгаа Н.Алтанхуяг нь өчигдөр Авлигатай тэмцэх газарт очиж байцаалт өгснийхөө дараа хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа намайг Ардчилсан намын даргын сунгаад нөлөөлж, сунгааны өмнө Н.Алтанхуягийг гэмтэн болгож харагдуулах гэж байгаа мэтээр ор үндэсгүйгээр гүтгэж, нэр төрд халдсанд харамсаж байна.

Тиймээс энэхүү увайгүй үйлдэлдээ уучлалт гуйхыг шаардаж байна.

Манай намын болоод миний хувьд улс төрийн бусад намын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, үйл ажиллагаанд нь нөлөөлөх аливаа оролдлого хийж байсан удаагүй.

Монгол Улсын Их Хурлын дарга,

Монгол Ардын Намын дарга 

                                  Миеэгомбын ЭНХБОЛД                                  

 

2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр