МАН-ын дарга М.Энхболдыг Багануурчууд халуун дотно угтан авлаа.

2016/06/24 11:49 6596

МАН-ын дарга М.Энхболд Багануур дүүгийн иргэд, сонгогчидтойгоо уулзалт хийлээ. М.Энхболд даргыг Багануурчууд халуун дотно угтан авлаа. Найрсаг, халуун дотно хүлээн авсан та бүхэндээ баярлалаа хэмээн мэндчилгээ дэвшүүлэн уулзалтыг эхэллээ. Тэрээр өнгөрсөн жилүүд болоод өөрийн намын мөрийн хөтөлбөрийг товч танилцууллаа. Тэрээр хэлэхдээ Манай мөрийн хөтөлбөрийн үг, өгүүлбэр бүр үнэн бодитой, зорилго зорилт цэгцтэй, үр дүн нь өгөөжтэй, түмэн олны бодол сэтгэл шингэсэн тулхтай баримт бичиг болсон. Түүнийг боловсруулахдаа намын гишүүд, дэмжигчид, эрдэмтэн мэргэдийнхээ санаа оноог тусгаж, бодолдоо богшоож, сэтгэлдээ ширгээж, хэрэгжүүлэх арга замыг нь шинжлэх ухааны үндэстэй нарийн тооцсон. Бид мөрийн хөтөлбөртөө, нийгэм, эдийн засаг, байгаль орчин, ногоон хөгжил, засаглалын болон нийслэлийн хөгжлийн гэсэн таван цогц бодлогыг багтааж, хийх ажил, хэрэгцээтэй өөрчлөлтүүдийг одоогийн байгаа, үнэн баримтуудтай жишин эргэцүүлж тодорхой задаргаатайгаар ард түмэндээ толилуулж байна.Манай нам урьд өмнө эхлүүлсэн, эх газрынхаа шимийг хүртэх газар тариалан, мал аж ахуйг дэмжсэн бодлогоо үргэлжлүүлэн, эрдэс баялгийг зохистой ашиглах, хөрөнгө оруулагчдын алдарсан итгэлийг сэргээх, эдийн засгийн хямралыг даван туулах, өрийн дарамтыг бууруулах, алагчлалгүй хуультай, авлигагүй шударга байхыг онцгойлон анхаарна. Манай мөрийн хөтөлбөрийг, түүнийг хэрэгжүүлэх нэр дэвшигчдийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь жилийн өмнө та бүхний тулгамдсан асуудлыг санал байдлаар  "Бид хамтдаа аян" зохион байгуулан авсан. Тэгвэл таны тэр саналыг ШУ-ны үндэслэлтэй болгоод эргүүлээд Танд илгээж байна. Бид энэ удаагийн УИХ-ын сонгуульд туршлагатай парламентч, МУ-ын Ерөнхий сайд, намын дарга байсан С.Батболд, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд байсан Ц.Мөнх-Оргил, БОАЖЯ, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн төлөөлөл НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа гэсэн шилдэг багийг илгээж байна. Манай нэр дэвшигчдийг багаар дэмжиж өгөхийг хүслээ. Багануурчууд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд амьдрал маш хүнд боллоо. Энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийг дэмжсэн шиг дэмжинэ гэсэн юм. 

Сонгуулийн штабаас мэдээллээ.