Ярих бус хийж бүтээхийн төлөө зүтгэсэн хоёр жил

2016/01/25 11:36 2972

Одоогийн МАН-ын дарга М.Энхболдын тэргүүлсэн Үндэсний эв нэгдэлийн хэмээн нэрийдсэн Засгийн газар 10 жилийн өмнөх энэ өдөр байгуулагдаж байв. Хоёрхон жилийн хугацаанд ажилласан хэдий ч цалин тэтгэвэр, төсөв, ШУ-ны салбарын хөрөнгө оруулалт, гадаад валютын нөөц, ажлын байрыг НЭМЭГДҮҮЛСЭН, Эдийн засгаа тогтвортой ӨСГӨСӨН, долларын ханш, ядуурлыг БУУРУУЛСАН, үдийн цай хөтөлбөр, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт тэгш олгосон, залуу гэр бүлийг дэмжсэн, Улаанбаатар хот улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх үүрэг хүлээхгүй болж өөрийгөө санхүүжүүлэн хөгжих боломжийг бүрдүүлсэн гэх мэт олон чухал ажлыг амжуулсан НЭМЭХ оноотой засгийн газар байв.