Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2018.10.29-11.02/

2018/11/05 10:27 39

 ИНФОГРАФИК: Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн инфографик болон танилцуулга. http://www.parliament.mn/n/t7ko

УИХ-ын Тамгын газар ажилтнуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрууллаа. Тус байгууллага 2017 оны 11 дүгээр сард Улсын 2 дугаар төв эмнэлгийн үзлэг оношлогоонд нийт ажилтнуудаа хамруулж байсан бол энэ жил Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран ажилласан байна. 2018.10.27 http://www.parliament.mn/n/1tko

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Уиллиам Спрултэй уулзлаа. 2018.10.29http://www.parliament.mn/n/1iko

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хууль Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн холбогдох заалтад заасан бүрэн эрхийнхээ дагуу Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барив. 2018.10.29http://www.parliament.mn/n/17ko

“Нийгмийн хамгааллын тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барив. Мөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын санаачилсан “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барив. 2018.10.30 http://www.parliament.mn/n/upko

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үргэлжлүүлэн Валютын ханшийн өсөлт, цаашид авах арга хэмжээний талаарх Монголбанкны ерөнхийлөгчийн, Бензин, шатахууны үнийн асуудал, цаашид авах арга хэмжээний талаарх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг тус тус сонссон юм. Үүнтэй холбогдуулан “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав. Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Алтны салбарын геологи хайгуул, олборлолтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээлэл сонсов. 2018.10.30 http://www.parliament.mn/n/utko

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдаан Мал тооллого, хадлан, тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний ногооны хангамжийн асуудлаарх Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. 2018.10.30 http://www.parliament.mn/n/uiko

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир энэ сарын 29-30-ны өдрүүдэд Испани Улсын нийслэл Мадрид хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зохион байгуулж буй Өлсгөлөн, шим тэжээлийн дутагдлын эсрэг дэлхийн парламентчдын анхдугаар чуулга уулзалтад оролцов. http://www.parliament.mn/n/wbko

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэлийг сонсов. 2018.10.30 http://www.parliament.mn/n/wfko

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн гишүүн Н.Оюундарь Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. 2018.10.30 http://www.parliament.mn/n/wtko

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Мөн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17дахь илтгэлийг сонсох үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хүний эрхтэй холбоотой асуудал, ХЭҮК-ийн бүтэн жил хийж гүйцэтгэсэн тайланг хэлэлцэж буй учир хуралдаанд оролцох гишүүдийн ирцийг нэмэгдүүлж, илүү чанартай хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлээд УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав. 2018.10.30 http://www.parliament.mn/n/wpko

ИНФОГРАФИК: Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төслийн зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга http://www.parliament.mn/n/w3ko

 

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн сүрьеэ, лепрозын хэлтсийн зохицуулагч Таухид Ислам, ДЭМБ-ын Женев дахь төвийн мэргэжилтэн Нобуюки Нишикиори тэргүүтэй төлөөлөгчдийг “Сүрьеэгүй Монгол” УИХ-ын лобби бүлгийн ахлагч, УИХ-ынгишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгхүлээн авч уулзав. 2018.10.31 http://www.parliament.mn/n/iiko

 

Монгол Улсын Их Хурал дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлэг, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монголь дахь төлөөлөгчийн газар хамтран “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгуулав. 2018.10.31 http://www.parliament.mn/n/i3ko

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Глобал орчин: Эдийн засгийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан, Ж.Бат-Эрдэнэ болон Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо зэрэг банк санхүүгийн байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцов.2018.10.31 http://www.parliament.mn/n/i7ko

 

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийн ахлагч Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн, “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийн гишүүн О.Баасанхүү нар БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Кён Ман Ху тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтын төгсгөлд талууд хамтын ажиллагааны санамж бичгийг ойрын хугацаанд байгуулан, уг санамж бичигт 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг хавсарган батлахад санал нэгдлээ. 2018.10.31 http://www.parliament.mn/n/spko

ИНФОГРАФИК: Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиуд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. http://www.parliament.mn/n/zbko

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар УИХ-ынТамгын газраас парламентын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэйгээр мэдээлж сурталчлах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, түүнтэй холбогдох дүрэм журам, парламентын үйл ажиллагааг сурвалжлах, олон нийтэд мэдээлэх үйл явцад хэвлэл, мэдээллийн ажилтнуудын анхаарах зарим асуудлын талаар зөвлөгөө, чиглэл өгөв. 2018.11.01 http://parliament.mn/n/ziko

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "АН-ын бүлгээс тавьсан шаардлагын хариуг УИХ-ын дарга бичгээр ирүүлсэн хэдий ч Засгийн газраас албан бичиг ирүүлээгүй тул хуралдаанд оролцох боломжгүй" хэмээн мэдэгдэж, хуралдааныг орхин гарлаа. Хуралдаан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь Дараа нь  Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв. 2018.11.01 http://parliament.mn/n/zpko

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. 2018.11.01 http://www.parliament.mn/n/atko

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаан Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүд ийн гурав дахь хэлэлцүүлгээр үргэлжлэв. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2018.11.01http://www.parliament.mn/n/aiko

ИНФОГРАФИК: Улсын бүртгэлийн багц хуулиуд хэрэгжиж эхэллээ http://www.parliament.mn/n/a3ko

 

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим дэд заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг сонсов. үргэлжлүүлэн Монгол Улсын 2019оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, баталлаа. 2018.11.01 http://www.parliament.mn/n/3pko

УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Британийн парламент дахь Британи-Монголын парламентын бүлгийн урилгаар Лондон хотноо 2018 оны аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 02-ны өдрүүдэд ажлын айлчлал хийв. http://www.parliament.mn/n/3fko

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв 2018.11.02 http://www.parliament.mn/n/3tko

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.2018.11.02 http://parliament.mn/n/3iko

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс