Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын арга хэмжээнд оролцов

2018/07/10 16:30 796

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр (2018.07.10) Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулж буй Төрийн далбааны ёслолын арга хэмжээнд оролцов. 


  Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нар, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, иргэд оролцсон юм.

 

    Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн долдугаар сарын 10-нд “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-ийг тэмдэглэдэг байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.