Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2018.06.25-06.29/

2018/07/03 10:55 99

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн А.Эрдэнэбаяр тэргүүтэй иргэний нийгмийн төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. 2018.06.25 http://www.parliament.mn/n/fijo

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан ОХУ-ын Сонгуулийн төв комиссын гишүүн Шапиев Сиябшах Мигамедовичийг хүлээн авч уулзав. 2018.06.25 http://www.parliament.mn/n/fjjo

 “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Дараа нь Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг,  Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 2018.06.26 http://www.parliament.mn/n/8ijo

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.   “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг ,“Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн  анхны хэлэлцүүлгийг хийж,  “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийнанхны хэлэлцүүлэг,   “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын хэлэлцэхээр,  “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ. 2018.06.26 http://www.parliament.mn/n/8tjo

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар энэ оны гуравдугаар сарын 23-нд байгуулагдсан “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. /2018.06.26/ http://www.parliament.mn/n/g3jo

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар  Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийнэцсийн хэлэлцүүлэг,  Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.Мөн  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2018.06.26 http://www.parliament.mn/n/8jjo

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Мягмар гарагийн хуралдаанаараа зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд: Хуралдааны эхэнд “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн заалт нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа холбогдох тогтоолын заалттай зөрчилдөж байгаа эсэх асуудлыг хэлэлцлэв. Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг,  Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг , Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Мөн Хүний эрхийн Мөнхбаатар Дэд хорооны даргад Н.Оюундарь гишүүний нэрийг дэвшүүлэв. 2018.06.26 http://www.parliament.mn/n/8pjo

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн  үзэл баримтлалыг хэлэлцэхээр,  Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэхээр боллоо. 2018.06.26 http://parliament.mn/n/fbjo

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдлийн дагуу Химийн бодисын хуванцар савны хэрэглээ нь хүн амын эрүүл мэнд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй тухай асуудлыг, Туул гол  бохирдсон, усны нөөц багассан, голын эрэг дагуу газар олгосон, барилга барьсан, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон талаар иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдлийн дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж, зөрчлийг арилгасан эсэх асуудлыг хэлэлцлээ. 2018.06.27   http://www.parliament.mn/n/jijo

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг,  Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2018.06.27 http://www.parliament.mn/n/etjo

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.Мөн  Улсын Их Хурлын сонгуулийн Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах шаардлагатай болсон тул Сонгуулийн ерөнхий хорооны саналын дагуу “Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай”, “Нөхөн, дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж дэмжэн, “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 2018.06.27 http://www.parliament.mn/n/jfjo

УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороогоор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2018.06.27 http://www.parliament.mn/n/jjjo

Улсын Их Хурлын гишүүн С.Батболд зургаадугаар сарын 11-12-ны өдрүүдэд Японы Токио хотод болсон “Азийн ирээдүй 2018” олон улсын хуралд оролцлоо.  2018.06.27   http://www.parliament.mn/n/epjo

Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр нарын нэр бүхий зургаан гишүүний санаачилсан тогтоолын төслийг дэмжиж, Улсын Их Хурлын бүтцэд  Цахим бодлогын түр хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ. 2018.06.27    http://www.parliament.mn/n/eijo

УИХ-ын хаврын ээлжит чуулганы Лхагва гарагийн хуралдаанаар  Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийнэцсийн хэлэлцүүлэг,  Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг,  Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг,  Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийнэцсийн хэлэлцүүлэг,  Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг,    Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгүүдийг хийлээ. 2018.06.27 http://www.parliament.mn/n/j3jo

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийн болон Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр болов. 2018.06.28 http://www.parliament.mn/n/k7jo

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны төсвийн төслийг хэлэлцэв. 2018.06.28 http://www.parliament.mn/n/kpjo

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны Пүрэв гарагийн (2018.06.28) хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн санаачилж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2018.06.28 http://www.parliament.mn/n/kijo

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ц.Гарамжав нар Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ. http://www.parliament.mn/n/k3jo

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар  Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг  хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн нэгтгэсэн төсөл, Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийж, Нөхөн сонгуультай холбоотой УИХ-ын тогтоолын төслүүдийг батлав. 2018.06.28 http://www.parliament.mn/n/ktjo

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаараа гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж,   “Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн ,  “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2018.06.28 http://www.parliament.mn/n/mbjo

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, сүүлийн үед хүүхэд багачуудын эрүүл, амьд явах эрх ноцтой зөрчигдсөн хэргүүд дараалан гарч, нийгмийг бухимдуулж, цочроож байгаатай холбогдуулан хүүхэд хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй аюулгүй орчин бүрдүүлэх талаар үг хэлж байр сууриа илэрхийлэв. 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Түр хорооны даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг Цахим бодлогын түр хорооны даргаар сонгов. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо. 2018.06.28 http://www.parliament.mn/n/mjjo

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.  “Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийнанхны хэлэлцүүлгийг хийсэн. Түүнчлэн “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2018.06.29  http://www.parliament.mn/n/cbjo

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанаар “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газраас энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар” Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонсов. Мөн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулган өндөрлөж, УИХ-ын дарга М.Энхболд ээлжит чуулганыг хааж үг хэлсэн. http://www.parliament.mn/n/cjjo

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтриг хүсэлтээр нь хүлээн авч уулзлаа. 2018.06.29 http://www.parliament.mn/n/mtjo

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь болон гишүүн Л.Болд, Д.Ганболд нар өнөөдөр (2018.06.29) Хүний эрхийн үндэсний комисст ажиллав. 2018.06.29 http://www.parliament.mn/n/cpjo