Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /2018.06.07/

2018/06/07 10:26 191

2018.06.07-ны Пүрэв гарагт 10.00 цагаас:

1.Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлт;

2.Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

3.Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

4.Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

5.“Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

6.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

7.“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

8.“Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

9.Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

10.Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

11.Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

12.Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

13.Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.