Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2018.05.21-26/

2018/05/28 10:33 184

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Д.Дамба-Очир, Бүгд Найрамдах Польш Улсын парламент (Сейм)-ын гишүүн, Сейм дэх Польш, Монголынг парламентын бүлгийн дарга Марек Жонса тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав. Уулзалтад Монголын талаас УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Ганболд, Х.Нямбаатар, Л.Элдэв-Очир нар оролцсон бол Польшийн талаас тус улсын Сеймийн гурван гишүүн болон БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд, ноён Михал Лабенда нарын зэрэг албаны хүмүүс байлцав. 2018.05.21 http://www.parliament.mn/n/bpjy

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилсан Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, Сейм дэх Польш-Монголын парламентын бүлгийн дарга Марек Жонса тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Олон жилийн түүхэн харилцаатай Монгол, Польшийн хамтын ажиллагаанд парламент хоорондын харилцаа чухал байр суурь эзэлсээр ирснийг уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд онцлоод, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.2018.05.21 http://www.parliament.mn/n/bfjy

“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын нэрийг Мал эмнэлгийн ерөнхий газар болгон өөрчлөхтэй холбогдуулан боловсруулсан “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэснийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барив. 2018.05.21 http://www.parliament.mn/n/b3jy

 

УИХ-ын гишүүн, хамтарсан ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Өвөрхангай, Архангай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 2018 оны 5 дугаар сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд ажиллалаа. http://www.parliament.mn/n/ytjy

Монголын эдийн засгийн чуулган-2018”-д Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын хэлсэн үг 2018.05.21 http://www.parliament.mn/n/bijy

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны эхэнд “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэж, нэр дэвшигч Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхийг дэмжив. 2018.05.22 http://www.parliament.mn/n/npjy

 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэж, Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол батлагдав. Дараа нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажил, өнөөгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэв. 2018.05.22 http://www.parliament.mn/n/n7jy

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив. Дараа “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулахаар тогтов. 2018.05.22 http://www.parliament.mn/n/dbjy

 

Монгол Улсын Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиудыг Улсын Их Хурлаар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Ганболд, Н.Учрал нар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллав. 2018.05.23 http://www.parliament.mn/n/dpjy

 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар эхлээд Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөнм эдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ. Дараа нь Цахим бодлогын Түр хороог 26 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтов.2018.05.23 http://www.parliament.mn/n/d7jy

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Ш.Солонгыг дэмжив. Хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны тавдугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив. 2018.05.23http://www.parliament.mn/n/rfjy

 

УИХ-ын гишүүн О.Батнасан, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар нар “Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл өргөн барив. 2015 оны 12-р сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг өмнөх хуулиас дордуулж зохицуулсан нь 18 нас хүрээгүй хүүхдийг аль болохоор хорихоос өөр ялаар шийтгэх хувилбарыг баримтлах олон улсын гэрээ, конвенц, пактын зарчимд нийцээгүй гэж төсөл санаачлагчид үзэж байна. 2018.05.23 http://www.parliament.mn/n/ffjy

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын төлөөллийн хамтаар Чингэлтэй дүүрэгт ажиллав. 2018.05.24 http://www.parliament.mn/n/fbjy

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг тус тус томилов. Дараа нь Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжиж, бүрэн эрхийнх нь хугацаа нь дууссан Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөв. Мөн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолыг батлав. Үргэлжлүүлэн Цахим бодлогын түр хороог 26 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. 2018.05.24 http://www.parliament.mn/n/fjjy

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, А.Ундраа нар хөгжмийн дээд боловсролын байгууллага буюу Монгол Улсын Консерваторит зочилж, НББСШУ-ны байнгын хорооны 13 тоот тогтоолыг тус сургуулийн хамт олонд танилцуулж, гардуулан өгөв. 2018.05.24 http://www.parliament.mn/n/ftjy

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай” УИХ-ын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хүүхдийн мөнгийг 80 хувьд олгохыг дэмжив. Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 2018.05.24 http://www.parliament.mn/n/fpjy

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Төсөлд “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны долдугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д өөрчлөлт оруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулах тухай тусгажээ. 2018.05.24 http://www.parliament.mn/n/f3jy

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Мустафа Меноуэр Синасеуртай уулзан, Өлсгөлөн, шим тэжээлийн дутагдлын эсрэг – Дэлхийн парламентын чуулган”-д төлөөллөө оролцуулах талаар санал солилцов. 2018.05.25 http://www.parliament.mn/n/gpjy

 

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг бүхэлд нь батлав.  “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. 2018.05.25http://www.parliament.mn/n/g3jy

УИХ-ын гишүүн Д.Гантулга манай улсад энэ сарын 21-27-ны өдрүүдэд албан айчлал хийж буй Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсийн техникийн багийн ахлагч Даррил Барреттыг хүлээн авч уулзан, талууд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих талаар санал солилцов. 2018.05.25 http://www.parliament.mn/n/8ijy

 

Монгол Улсын Их Хурлын дэргэдэх байгууллагуудын дунд уламжлал болсон “Улсын Их Хурлын шилжин явах цом 2018” тэмцээн спортын долоон төрлөөр долоон өдөр үргэлжилж, аваргуудаа тодруулав.2018.05.26 http://www.parliament.mn/n/ejjy